Smergen.com Үйлчилгээний нөхцөл
Манай сайтыг ашигласнаар та доорх нөхцлvvдийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзнэ.
1. Ерөнхий нөхцөл
Та төлбөр төлж эрх идэвхжүүлснээр манай сайт дээрх бүх зурагт номыг тухайн хугацаандаа хязгааргүй унших боломжтой бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2. Бүртгэл ба Аюулгүй байдал
Бид хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс хувийн мэдээлэл цуглуулдаггүй. Гэхдээ цаашид хэрэглэгч болон сайтын аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор и-мэйл эсвэл утасны дугаарын баталгаажуулалт шаарддаг болох магадлалтай.
3. Төлбөр болон Эрх идэвхжүүлэлт
Эрх нээлгэх: Банкны шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга хэсэгт бүртгэлтэй и-мэйл хаяг эсвэл нэвтрэх нэрээ заавал бичнэ үү.
Буцаалтын нөхцөл: Андуурч хийгдсэн гvйлгээг буцаах, эсвэл эндүүрлээр хаагдсан эрхийг сэргээж өгнө. Харин төлбөр төлж vйлчилгээ авснаас хойш "таалагдахгүй байна" гэх хувийн шалтгаанаар төлбөрийг буцаан олгохгүйг анхаарна уу.
4. Сайтын үйл ажиллагаа
Биднээс үл хамаарах серверийн саатал, доголдол гарах үед бид аль болох шуурхай засаж хэвийн болгохоор ажилладаг. Зарим хуучин бүтээлvvд гацах, удаж уншигдах тохиолдол нь зургийн хэмжээнээс шалтгаалж байгаа бөгөөд бид эхнээс нь шинэчлэн сайжруулж байна.
5. Хэрэглэгчийн эрхийн хязгаарлалт
Нэвтрэх хязгаар: Нэг бүртгэлээр олон хүн, өөр өөр төхөөрөмжөөс зэрэг нэвтрэхийг хориглоно. (Давхар нэвтрэлтийг зохицуулах уян хатан систем хөгжvvлэгдэж байгаа тул бэлэн болмогц мэдэгдэх болно).
Шилжүүлэх хорио: Уншигч та бидний ажлыг хүндэтгэн өөрийн аккаунтаа бусдад дамжуулах, худалдах, түрээслэхгvй байхыг хүсье.
6. Хориглох заалтууд
Бусдыг доромжлох, гүтгэх зэрэг зохисгүй үйлдэл гаргасан тохиолдолд бүртгэлийг сануулгагүйгээр устгана.
Бидний орчуулсан контентуудаас хэсэгчлэн screenshot (дэлгэцийн зураг) авч meme хийх, vзэл бодлоо илэрхийлэх зорилгоор сошиалд хуваалцахыг зөвшөөрнө. Харин бүтнээр нь татаж аваад өөр платформ эсвэл сайт дээр байршуулах, бусдад түгээхийг хатуу хориглоно.
7. Оюуны өмч ба Өмчлөл
Бид сайт дээрх зурагт номуудын эх зохиогч биш бөгөөд худалдан борлуулдаггүй, зөвхөн орчуулгын үйлчилгээ үзүүлдэг. Гэсэн хэдий ч орчуулга нь бидний хөдөлмөр, өмч тул хуулбарлан тараахыг зөвшөөрөхгүй.
Бид оюуны өмчийг хүндэтгэдэг. Хэрэв манай сайт дээр таны зохиогчийн эрхтэй бүтээл зөвшөөрөлгүй нийтлэгдсэн байвал бидэнтэй холбогдож устгуулах боломжтой.
8. Санал хүсэлт
Бид хэрэглэгчдийнхээ үлдээсэн бүх коммент, зурвас, постуудыг цаг тухайд нь уншиж, үйлчилгээгээ улам сайжруулахын төлөө хичээнгүйлэн ажилласаар байна. Хамтдаа байдагт баярлалаа!