Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

0. Үйлчилгээний ерөнхий нөхцөл Төлбөр төлж эрх идэвхжүүлснээр та эрх идэвхтэй байх хугацаанд манай сайт дээрх контентуудыг унших эрхтэй болно. Үйлчилгээ авснаар та доорх нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1. Бүртгэлийн аюулгүй байдал Уншигчийн нууцлалыг хамгаалах үүднээс бид ямар нэгэн хувийн мэдээлэл цуглуулдаггүй. Гэвч ирээдүйд хэрэглэгчийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор утасны дугаар эсвэл и-мэйл баталгаажуулалт хийх шаардлага гарч болзошгүйг анхаарна уу.

2. Эрх идэвхжүүлэх заавар Та QPAY эсвэл дансны шилжүүлгээр төлбөрөө шилжүүлээд, бүртгэлтэй и-мэйл хаягаа илгээн эрхээ нээлгээрэй. (Тэмдэглэл: Уншигч өөрөө зарцуулах боломжтой “токен” буюу “сүнслэг чулуу” нэвтрүүлэх хөгжүүлэлт хийгдэж байна.)

3. Техникийн асуудал ба доголдол Серверийн доголдол, гэнэтийн техникийн алдаа гарах тохиолдолд бид шуурхай засахыг хичээн ажиллаж байна. Хуучин контентууд гацах болон удаашрах асуудал нь зургийн хэмжээтэй холбоотой бөгөөд бид эхнээс нь шинэчлэн засаж байна.

4. Эрхийн хязгаарлалт Нэг бүртгэлийг олон төхөөрөмжөөс эсвэл олон хүн дамжуулан ашиглахыг хориглоно. Давхар оролтыг хязгаарлах хөгжүүлэлт хийгдэж байгаа тул уншигч та өөрийн эрхээ бусдад дамлан наймаалцахгүй байхыг хүсье. Бидний хөдөлмөрийг хүндэтгэнэ үү.

5. Төлбөр буцаалт

  • Буруу гүйлгээ хийсэн эсвэл алдаатай хаагдсан эрхийг бид нөхөн сэргээж өгөх болно.
  • Үйлчилгээ авсны дараа таалагдахгүй байна гэх шалтгаанаар төлбөрийг буцаан олгохгүй болохыг сайтар анхаарна уу.

6. Хориглох зүйлс

  • Бусдыг доромжлох, гүтгэх үйлдэл гаргавал бүртгэлийг нэн даруй устгана.
  • Манай орчуулгын контентыг дэлгэцийн зураг (screenshot) хэлбэрээр олон нийтийн сүлжээнд байрлуулж болох боловч, бүрэн эхээр нь татаж аван бусдад түгээх болон өөр платформ дээр тавихыг хатуу хориглоно.

7. Оюуны өмч ба өмчийн тухай

  • Манай сайтад таны бүтээл зөвшөөрөлгүйгээр байршсан бол бидэнтэй холбогдож устгуулна уу.
  • Бид сайтад байрлах зурагт номуудыг өмчилдөггүй бөгөөд зөвхөн орчуулгын үйлчилгээ үзүүлдэг. Гэвч орчуулга нь бидний оюуны өмч тул хуулбарлан тараахыг хориглоно.

8. Санал хүсэлт Бид таны бүхий л санал хүсэлт, мессежийг тогтмол хянаж, үйлчилгээгээ сайжруулахын төлөө хичээн ажиллаж байна.